«Сансар Дижитал» ХХК (цаашид «бид») нь sansardigital.mn вэб сайт болон «Сансар Дижитал» гар утасны аппликейшнээр (цаашид «үйлчилгээ») дамжуулан таны хувийн мэдээллийг Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн цуглуулж, ашиглана. Үйлчилгээг ашиглаж, бүртгүүлснээр та энэхүү бодлогыг зөвшөөрч байна.
1. Бидний цуглуулах мэдээлэл
- Утасны дугаар. Аппад бүртгүүлэх, нэвтрэх, таны дугаарт бүртгэлтэй төхөөрөмжүүдийг харуулах, төлбөр шалгахад ашиглана.
- Нууц үг. Зөвхөн нэг чиглэлийн шифрлэлтээр (hash) хадгална. Бид таны нууц үгийг харах боломжгүй.
- Төхөөрөмж, багцын мэдээлэл. Таны дугаарт бүртгэлтэй төхөөрөмжийн код, үйлчилгээний хугацаа, төлөвийг манай billing системээс авч зөвхөн баталгаажсан дугаарын эзэнд харуулна.
- Захиалгын мэдээлэл. Шинэ төхөөрөмж захиалахад таны нэр, утас, хаяг (дүүрэг, хороо, дэлгэрэнгүй хаяг)-ыг суурилуулалт хийх зорилгоор авна.
- Төлбөрийн мэдээлэл. Нэхэмжлэхийн дүн, төлөв болон утасны дугаарыг хадгална. Карт, дансны мэдээлэл QPay болон банкны системд боловсруулагдах бөгөөд бидэнд ирэхгүй.
Вэб сайт болон апп нь зар сурталчилгааны болон хэрэглэгчийг мөшгих (tracking) хэрэгсэл ашигладаггүй.
2. Ашиглах зорилго
- Таны утасны дугаарыг баталгаажуулж, бүртгэлийг тань хамгаалах
- Таны төхөөрөмж, багцын хугацааг харуулах, сунгалтын төлбөр хүлээн авах
- Захиалгын дагуу төхөөрөмж суурилуулах, тантай холбогдох
- Хуульд заасан тайлан, нягтлан бодох бүртгэл хөтлөх
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
3. Мэдээлэл дамжуулах түншүүд
- Verify.MN. Утасны дугаарыг SMS-ээр баталгаажуулна. Таны дугаар тэдэнд дамжина.
- QPay. Багц сунгах төлбөрийг хүлээн авна.
- Хостинг ба өгөгдлийн сан. Мэдээлэл Vercel, Supabase зэрэг олон улсын үүлэн үйлчилгээнд хадгалагддаг. Өгөгдлийн сан Японы (Токио) дата төвд байрладаг.
Эдгээрээс гадна хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын шаардлагаар мэдээлэл гаргаж өгч болно.
4. Хадгалах хугацаа
- Аппын бүртгэл, нууц үг: та бүртгэлээ устгах хүртэл
- Нэвтрэлт: 90 хоног, эсвэл гарах, бүртгэл устгах хүртэл
- Баталгаажуулалтын түр мэдээлэл: хэдэн минутаас нэг хоног
- Захиалга, төлбөрийн бүртгэл: нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд
5. Мэдээллийн аюулгүй байдал
Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг, нэвтрэлтийн түлхүүрийг нэг чиглэлийн шифрлэлтээр хадгалж, апп дахь нэвтрэлтийг утасны хамгаалагдсан санах ойд (iOS Keychain, Android Keystore) хадгална. Бусдын дугаарт бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг тухайн дугаарыг баталгаажуулаагүй хэн ч харах боломжгүй.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Хүсэлтээ доорх утсаар өгнө үү.
7. Бүртгэл устгах
Аппын Профайл → Бүртгэл устгах хэсгээс бүртгэлээ хүссэн үедээ устгана. Устгахад таны нууц үг, апп дахь бүртгэл, бүх нэвтрэлт шууд устана. Таны ТВ үйлчилгээ, багцын хугацаа хэвээр үлдэх бөгөөд захиалга, төлбөрийн бүртгэлийг хуульд заасан хугацаанд хадгална.
Аппад нэвтрэх боломжгүй бол 7511 3388 утсаар холбогдож бүртгэлээ устгуулах хүсэлт гаргана уу. Таны дугаарыг баталгаажуулсны дараа ажлын 5 хоногт багтаан устгана.
8. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог өөрчилнө. Томоохон өөрчлөлтийн талаар аппаар дамжуулан мэдэгдэнэ.
9. Холбоо барих
«Сансар Дижитал» ХХК · Лавлах утас: 7511 3388 (Ажлын өдрүүдэд 09:00–18:00)